АЖИЛЛАХ ОРЧИН
![]() Манай ажилтнууд ажлын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, ажлын багаж хэрэгслээр бүрэн хангагдсан нь тэдэнд ажилдаа тэмүүлэх, ажлын бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэх, худалдан авагч бүрт сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх үндсэн суурь нь болж өгдөг. Бүх ажилтнууд үдийн цайнд хамрагдаж, ажлын хувцсаар хангагддаг. |
Ажлын гүйцэтгэлийн шагнал
Ажилтны ажлын гүйцэтгэлийг ажлын байрны тодорхойлолтын дагуу дүгнэж сар, улирал, жилээр нь шагнал урамшуулал олгодог.
Гадаадын аялал
Ажилтнуудын дунд тогтмол уралдаан зарлаж, түрүүлсэн борлуулагч, менежерүүд гадаадад аялан, дэлхийн тэргүүний компаниудын туршлага судалж, барууны соёлтой танилцдаг.
|
![]() Хүний нөөцийн бодлогын хүрээнд жилд 10 гаруй ажилтан удирдах албан тушаалд томилогддог. Албан тушаал ахих боломж ажилтан бүрт нээлттэй байдаг бөгөөд ажилтны мэдлэг, чадвар, ажлын туршлага, удирдах арга барилыг гол үзүүлэлт болгодог. Мөн зөв хүнийг тодорхойлон анхан шатны нэгжээс эхлүүлэн сургаж, хөгжүүлэх замаар шат дараалан дэвшүүлдэг. |
Залуучуудын БСБ Маргааш клуб нь ажилчдынхаа дунд урлаг, спорт, танин мэдэхүйн чиглэлээр уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, ажилтнуудын хамтач нөхөрсөг харилцаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлдэг. |
![]() БСБ Сервис ХХК нь 23 жил үйл ажиллагаагаа амжилттай явуулсан, сүүлийн 12 жил дараалан Топ-150 аж ахуйн нэгжийн эхний 50 байранд шалгарсан, найдвартай, тогтвортой хөгжил бүхий үндэсний тэргүүлэгч компани юм.
Бид ажилтан бүртэй Хөдөлмөрийн гэрээг байгуулан, Хөдөлмөрийн харилцаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байна.
|