БАТАЛГААТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Service center 2 800x53323 ЖИЛИЙН ТУРШЛАГА! 

Тус компанийн импортлон борлуулж буй бараа бүтээгдэхүүнүүд олон улсын чанарын стандартад нийцсэн хэрэглэгч та бүхний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана гэдэгт бид итгэлтэй байна.

Манай компанийн баталгаат засварын төв нь 23 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд  мэргэжлийн инженер, техникчид бараа бүтээгдэхүүнийг засаж, зөвлөлгөө өгч ажиллаж байна.

Та худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө ашиглалтын заавар, баталгаат үйлчилгээний карттай заавал танилцана уу. Хэрвээ ашиглалтын заавар ойлгомжгүй мөн нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол бараа  худалдан авсан салбар дэлгүүрээс ашиглалтын монгол заавар болон баталгаат засварын газраас ашиглалтын зөвлөлгөө авна уу.

БАТАЛГААТ ЗАСВАРЫН ЖУРАМ

Баталгаат хугацаанд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэмтлээс бусад гэмтлийг БСБ Сервис ХХК-ны засвар үйлчилгээний төвд үнэ төлбөргүй засварлана.

Гэмтэлтэй барааг хэрэглэгч засвар үйлчилгээний төвд авч ирэх ба тээврийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцана. Дараах нөхцлийг хангасан тохиолдолд худалдан авагчаас барааг хүлээн авч засвар үйлчилгээг хийнэ. Үүнд:

  • Үйлчлүүлэх эрхийг баталсан баталгаат үйлчилгээний карттай байх ( БҮК )
  • Баталгаат үйлчилгээний карт нь салбар дэлгүүрийн тамга, бараа олгогчийн нэр, төлбөр хийсэн кассын чек заавал хамт хүчинтэй байна.
  • Бараа бүтээгдхүүний серийн дугаар баталгаат үйлчилгээний карт дээр бүрэн бичигдсэн байх
  • Баталгаат үйлчилгээний карт дээр бичигдсэн бараа бүтээгдхүүний нэр (марк модель) серийн дугаар нь үйлчилгээ авах барааны нэр, серийн дугаартай тохирч байх бөгөөд өөрчилсөн, засварласан, арилгасан тохиолдолд уг карт хүчингүйд тооцно.
  • Бараа бүтээгдхүүнд байршуулсан лац хөндөгдөөгүй байна.

Баталгаат засварын үйлчилгээ нь тухайн барааны дагалдах хэрэгсэлд хамаарахгүй

БСБ салбар дэлгүүрүүдэд мөрдөгдөх бараа бүтээгдхүүний баталгаат хугацаа нь худалдан авалт хийсэн өдрөөс эхлэн барааны нэр төрлийн ангилалаас хамаарч 3-36 сар байна. Энэхүү баталгаа нь үйлдвэрийн доголдол болон ямар нэгэн гэмтэл гарахад хурдан шуурхай засварлаж өгөх, сольж өгөх баталгаа юм. Зарим нэр заасан бараанд баталгаат хугацаа олгохгүй бөгөөд тухайн компани бэлэг урамшуулал болгон өгсөн бараанд баталгаат хугацаа олгогдохгүй.

Дараах нэр заасан бараануудад баталгаат хугацаа олгохгүй болно.

  • Төрөл бүрийн камерны цүнх гэр Адаптор, батарей, чихэвч микрофон, алсын удардлага, холбогч кабель, уртасгагч залгуур
  • Бүх төрлийн филтер
  • Бүх төрлийн дагалдах хэрэгсэл: Тухайлбал: Тоос сорогчны уут, үнэртүүлэгч, кофе машины дагалдах хэрэгсэлүүд тавиур, кофе
  • Хөргөгчний ламп, үнэр дарагч, бактер устгагч
  • Принтер болон хувилагч машины хор, хорны сав, бэхжүүлэгч, плёнк, халаагч элемент, дүрсний бул, цаас татагч резин дамарнууд, бүх төрлийн араа зэрэг хугацаатай элэгдэж хорогддог эд ангиуд
  • Сүлжээний төхөөрөмж, вэб камер, график карт, цаас зүсэгч гэх мэт багтана.

Баталгаат засварын үйлчилгээ нь дараах тохиолдолд хамаарахгүй

  • Бараа бүтээгдхүүнийг зориулалтын дагуу ашиглаагүй, ашиглалтын заавар зөрчсөнөөс үүссэн гэмтэл
  • Барааг худалдан авснаас хойш хэрэглэгч өөрийн сонгосон тээврийн хэрэгсэлээр ачиж тээвэрлэх үед учирсан аливаа эвдрэл, гэмтэл
  • Доргиох, унагах, хагалах, шингэн зүйл асгах, бараанд гадны биет орсон, хөлдүү үед ажиллуулсан зэргээр гадна болон дотор эд ангийг механикаар гэмтээсэн
  • Баталгаат засварын хугацаанд тухайн барааны лац хөндөгдсөн болон эд ангийг эрх бүхий бус засвар үйлчилгээний төв болон хувь хүнээр засуулах гэж оролдсоноос үүдэлтэй эвдрэл гэмтэл
  • Үер, гал түймэр, аянга, иргэний үймээн самуун болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл гэмтэл
  • Тухайн барааны бус адаптор, батерей ба цахилгааны тохиромжгүй эх үүсвэр болон хүчдэл ихсэж багассанаас үүдэлтэй эвдрэл гэмтэл
  • Гэрийн болон ахуйн хэрэглээний барааг үйлдвэрлэлийн болон орлого олох зорилгоор , зориулалтын бусаар ашигласан
  • Баталгаат үйлчилгээний картыг өөрчилсөн, дууриалган үйлдсэн, засварласан.

Эдгээр тохиолдолууд илэрсэн тохиолдолд хэрэглэгч төлбөртэй засвар үйлчилгээ авах нөхцлийг сонгоно.

Электрон барааны баталгаат засварын газар:

Хаяг байршил Холбоо барих
Өвлийн цагийн хуваарь
10/1-нээс 3/31
Зуны цагийн хуваарь
4/1-нээс 9/30
repair
Электрон барааны баталгаат
засвар:
Утас: 7018-0272
И-мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
.
 
Даваа-Баасан:10:00-19:00
Бямба:10.00-16.00
Ням: Амарна
 
Даваа-Баасан:10:00-19:00
Бямба:10:00-16:00
Ням: Амарна
Баянгол дүүрэг, 5-р хороо 10-р хороолол, 48-р байр буюу 10-р хорооллын автобусны буудлын замын урьд талд

 Компьютерийн баталгаат засварын газар:

Хаяг байршил Холбоо барих
Өвлийн цагийн хуваарь
10/1-нээс 3/31
Зуны цагийн хуваарь
4/1-нээс 9/30
megamall
Компьютерийн баталгаат засвар:
Утас: 7017-0272
И-мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 
...................................
Даваа-Баасан: 10.30-19.00
Бямба: 10.30-16.00
Ням: Амарна
................................
 
Даваа-Баасан: 10:30-19:00
Бямба: 10:30-16:00
Ням: Амарна
.............................
 
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө   
acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1