ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА
Хямд үнийн баталгаа гэдэг нь таны худалдан авсан бараа өөр компанийн дэлгүүрт хямд байвал та энэ тухай худалдан авалт хийсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан бидэнд мэдэгдсэнээр үнийн зөрүүг 100% буцаан авч болохыг хэлнэ.
Үнийн зөрүүг дараах нөхцөлүүдийг хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
- Өөр компанийн дэлгүүрт байгаа хямд үнэтэй барааны брэнд, модель, үйлдвэрлэсэн улс, өнгө зэрэг үзүүлэлтүүд таны авсан барааныхтай ижил байх шаардлагатай.
- Өөр компанийн дэлгүүрт байгаа хямд үнэтэй барааны талаарх мэдээллийг баримтаар баталгаажуулсан байх (тухайн дэлгүүрийн тамга бүхий нэхэмжлэх, үнийн санал, фото зураг гэх мэт).
- Худалдан авсан барааны кассын чек, баталгаат үйлчилгээний картыг авчирсан байх.
- Харин өөр компанийн дэлгүүрт байгаа хямд үнэтэй бараа нь үзүүлэнгийн эсвэл ганцхан ширхэг үлдсэн, бөөний үнээр худалдаалж байгаа бол үнийн зөрүүг олгохгүй.
Та манай хямд үнийн баталгааны талаарх санал хүсэлтээ доорх хаягаар ирүүлнэ үү.
- Хаяг: БСБ Сервис ХХК төв байр, Тээвэрчдийн гудамж-5
- Утас:
- Электрон бараа, Компьютер: 75100272 (1601), 77000272 (1601), 88030272
- Гэрийн мебель, Оффис мебель: 75100272 (1602), 77000272 (1602), 88030272
- И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
- Цагийн хуваарь: Даваа - Баасан 8:30-17:30