НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

БСБ Сервис ХХК нь эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө багагүй зүйлийг хийдэг бөгөөд илүү сайхан амьдралтай нийгмийг цогцлоохын төлөө өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Хариуцлагатай бизнесийн салбар улс үндэстний өрсөлдөх чадварыг сайжруулж, давуу талуудыг бий болгодог бөгөөд үүний дагуу бид дараах үндсэн чиглэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Rights

1. ХҮНИЙ ЭРХ

Манай компани үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэн ажилладаг бөгөөд Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллаж байна. Аливаа нээлттэй ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авахдаа нас, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа зэргээр ялгаварладагүй бөгөөд тухайн ажлыг хийх чадвар, ажил хийх чин хүсэл дээр үндэслэн шалгаруулж авдаг.

Байнгын ажлын байранд ажилтан бүртэй Хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж, гэрээндээ ажил олгогч, ажилтан хоёрын эрх, үүргийг тодорхойлон гэрээний дагуу ажилтнуудын эрхийг хамгаалан ажилладаг.

Компанийн ажилтнуудын 30 хувь нь 30-аас доош насны эмэгтэйчүүд байдаг. Бид тэдний эрх ашгийг хамгаалан жирэмсний амралт олгох, хүүхэд асрах чөлөө, хүүхэд хөхүүлэх нэмэлт цагийн чөлөө, 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг томилолтоор ажиллуулах зэрэг асуудлыг хуулийн дагуу явуулж байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийг ажилд авахыг хориглож, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг зөрчихгүй байх бодлого хэрэгжүүлдэг. 

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нийт ажилчдынхаа 3 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг.

Environment2. БАЙГАЛЬ ОРЧИН

Манай компани нь байгаль орчинд хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бидний борлуулж байгаа бүтээгдэхүүн нь Европын холбооны бүх стандартыг хангасан CE, Energy Star, SLG сертификат зэрэг байгаль орчны гэрчилгээнүүдийг эзэмшдэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Мөн бусад Олон улсын брэндүүд бүгд ISO 9001:2000, TS 16949, QS 9000 гэх зэрэг сертификатуудыг эзэмшдэг. Бидний зорилго бол цахилгаан бага зарцуулдаг, өндөр бүтээмжтэй, орчин үеийн шилдэг техник технологийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд ногдох зардлыг бууруулж, байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж байгаа хэмээн ойлгодог.  

Train3. ШУДАРГА, ИЛ ТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Компанийн авилгатай тэмцэх хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хөтөлбөрийн хүрээнд дараахь ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. Үүнд: Авилгын эсрэг хуулийг менежерүүдэд танилцуулан судлуулах ажлыг хэрэгжүүлж шинээр орсон ажилтан, менежерүүдийг сургалтанд хамруулдаг.

Бид үйл ажиллагаагаа Компанийн тухай Монгол улсын хуулийн дагуу ил тод, нээлтэй, шудрагаар явуулдаг бөгөөд улсад төлөх бүхий л төрлийн татвар, нийгмийн даатгалыг үнэн зөв хугацаанд нь төлж хэвшсэн байгууллага юм. Манай компани шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө тууштай бодлого баримталж, санхүүгийн ил тод байдал, сахилга батыг чандлан сахиж хэрэгжүүлдэг.

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1