АЖИЛЛАХ ОРЧИН

301354 368627699878688 751976346 nАЖЛЫН БАЙРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТАВ ТУХТАЙ ОРЧИН 

Манай ажилтнууд ажлын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, ажлын багаж хэрэгслээр бүрэн хангагдсан нь тэдэнд ажилдаа тэмүүлэх, ажлын бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэх, худалдан авагч бүрт сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх үндсэн суурь нь болж өгдөг. Бүх ажилтнууд үдийн цайнд хамрагдаж, ажлын хувцсаар хангагддаг.

DSC 2061ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Ажлын гүйцэтгэлийн шагнал
Ажилтны ажлын гүйцэтгэлийг ажлын байрны тодорхойлолтын дагуу дүгнэж сар, улирал, жилээр нь шагнал урамшуулал олгодог. 
Гадаадын аялал
Ажилтнуудын дунд тогтмол уралдаан зарлаж, түрүүлсэн борлуулагч, менежерүүд гадаадад аялан, дэлхийн тэргүүний компаниудын туршлага судалж, барууны соёлтой танилцдаг.
10454918 650652921676163 7468701330557397931 nАЛБАН ТУШААЛ АХИХ, ӨСӨН ДЭВШИХ БОЛОМЖ

Хүний нөөцийн бодлогын хүрээнд жилд 10 гаруй ажилтан удирдах албан тушаалд томилогддог. Албан тушаал ахих боломж ажилтан бүрт нээлттэй байдаг бөгөөд ажилтны мэдлэг, чадвар, ажлын туршлага, удирдах арга барилыг гол үзүүлэлт болгодог. Мөн зөв хүнийг тодорхойлон анхан шатны нэгжээс эхлүүлэн сургаж, хөгжүүлэх замаар шат дараалан дэвшүүлдэг.

zurag4УРЛАГ, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Залуучуудын БСБ Маргааш клуб нь ажилчдынхаа дунд урлаг, спорт, танин мэдэхүйн чиглэлээр уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, ажилтнуудын хамтач нөхөрсөг харилцаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлдэг.

toshibaАЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА
 
БСБ Сервис ХХК нь 23 жил үйл ажиллагаагаа амжилттай явуулсан, сүүлийн 12 жил дараалан Топ-150 аж ахуйн нэгжийн эхний 50 байранд шалгарсан, найдвартай, тогтвортой хөгжил бүхий үндэсний тэргүүлэгч компани юм. 
 
Бид ажилтан бүртэй Хөдөлмөрийн гэрээг байгуулан, Хөдөлмөрийн харилцаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байна.
acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1