ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАЛТ

Ажилтнуудын боловсрол, мэргэжил, мэдлэгийг байнга дээшлүүлэх, ажилд нь мэргэшүүлэх, шинэ мэдлэг олж авах, ахиж дэвшин ажиллах боломжийг бүрдүүлэн ажилладаг.

Train

ШИНЭ АЖИЛТНЫ ДАСАН ЗОХИЦОХ СУРГАЛТ

Шинэ ажилтнууддаа байгууллага болон удирдлага, хамт олон, ажлын орчин, компанийн соёлыг танилцуулах, ажилдаа хурдан дадлагажих, компанийн жинхэнэ ажилтан болгон авахад зориулсан сургалт.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ 

Ажлын гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэх үүднээс ажилтнуудын ур чадвар, хандлага, ажлын арга барилыг хөгжүүлэх сургалтын төлөвлөгөө гарган ажилладаг. Бид менежерүүдийн удирдлагын арга барилыг сайжруулах, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг жилд 1-2 удаа, үйлчилгээний ажилтнууддаа "Худалдааны 7 алхам", "Барааны мэдлэг"-ийн сургалт, "Харилцаа-Хандлага"-ын сургалтуудыг тогтмол явуулж байна.  

Мөн АНУ, Европын удирдлагын менежментээс суралцан нэвтрүүлж байна. Японы Sony, Toshiba зэрэг компаниудын тэргүүн туршлага, гадаад худалдаа, маркетинг, үйлчилгээний менежмент, баталгаат засварын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

1461430 765585126791148 1197373876 nАЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ БОЛОН ГАДНААС АВАХ СУРГАЛТ

Бид электрон барааны худалдааны салбарын өнгө төрхийг тодорхойлон 20 гаруй жил ажиллахдаа арвин их туршлага хуримтлуулсан байдаг. Энэ арга туршлагыг шинэ ажилтнуудаа өвлүүлэн үлдээх, ажлын байран дээр нь дагалдуулан сургах, улмаар салбартаа тэргүүлэгч мэргэжилтэн бэлтгэн гаргах нь манай хүний нөөцийн гол зорилго юм. Ажлын байран дээр суралцаж компанийн мэргэшсэн борлуулагч болсон С.Мөнхбаяр, У.Алтанзаяа, Э.Даваадолгор, Н.Болортуяа, О.Энхболор, А.Отгонбанди нараараа манай хамт олон байнга бахархан, тэднээс суралцаж, үлгэр жишээ авч ажилладаг билээ. 

Үүнээс гадна захирал менежерүүдийн, менежерүүдийн болон мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг ажилчдынхаа сургалтын хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр гадаад дотоодын нэр хүндтэй сургалтын байгууллагуудаас тогтмол авдаг. Мөн Компаний ажилтнуудыг идэвхжүүлэх, урам зориг өгөх зорилгоор амжилтанд хүрсэн олны танил хүмүүсээр улирал тутам цуврал лекц уншуулдаг.

БСБ-тэй ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР320803 10151353943610685 416126907 n

Манай компани бизнесийн удирдлагын чиглэлээр сурч буй хичээл дээр үзсэн онолын мэдлэгээ бататгах, дэлхийн шилдэг брэндүүдийн Монголд хийгдэж буй маркетинг, менежентийн арга туршлагаас суралцах, өөрийн мэргэжлийн бахархал болон бэрхшээлтэй зүйлийг нүдээр харж ирээдүйн ажлын карьераа төлөвлөх хүсэл, эрмэлзэлтэй оютнуудад хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлэх, мэргэжлийн дадлага, чиг баримжаа олгох үүднээс “БСБ-тэй ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг сургуулиудын оюутнуудыг хичээлийн бус цагаар нь салбар дэлгүүрүүд дээрээ танилцах аялал хийлгэж, бүтэн ажлын нэг өдрийг БСБ-чүүдтэй цугтай өнгөрөөх боломжийг олгодог. 


acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1