ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Environment1. Ажлын байрны сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?
2. Анкет бөглөхөөр очихдоо ямар материал бүрдүүлэх вэ?
  • Та сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, төгссөн сургуулийн гэрчилгээ, үнэмлэх, дипломны хуулбарын хамт манай компанийн байранд өөрийн биеэр ирж анкет бөглөх боломжтой. Мөн www.bsb.mn сайтаас татан авсан анкетийг бөглөн ирж болно.
3. Ажлын өдөр, ажиллах цагийг хэлж өгөөч?
  • Төв оффисын ажилчид ажлын 5, дэлгүүр, бусад нэгжийн ажилтнууд ажлын 6 өдөр ажилладаг. Оффисын ажилтнууд 08.30-17.30 хүртэл, бусад ажилтнууд тухайн дэлгүүр, нэгжийн цагийн хуваариар цуваа графикийн дагуу ажиллана.
4. Хоол, унааны мөнгө олгох уу?
  • Ажилтнууддаа өдрийн хоол үнэгүй өгдөг. Гадуур дуудлагаар явж ажилладаг ажилтнуудад хоол, унаа, утасны мөнгө олгодог.
5. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөх үү?
  • Хуульд заасан бүх төрлийн шимтгэлийг манай компани 100% төлдөг.
6. Ажлын хувцас олгох уу?
  • Үйлчилгээний ажилтнуудад 2 ээлжийн ажлын хувцас олгодог. Ажлын хувцсыг норм, стандартын дагуу эдэлж хэрэглэнэ.
7. Гадаадад сурууль төгссөн ажилтнуудад нэмэгдэл олгох уу?
  • Манай компани гадаадад их дээд сургууль төгсөөд эх орондоо ирж ажиллах сонирхолтой залуусыг дэмжин "Гадаадад төгсөгчдийн нэмэгдэл олгох" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Гадаадад төгсөгч нарт үндсэн цалингийн 60 хүртэлх хувийн нэмэгдэл олгодог.

8. Ээлжийн амралт яаж тооцох вэ?

  • Шинэ ажилтан ажилд ороод 11 сар болсны дараа, өөр ажлаас шилжиж ирсэн бол 6 сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх нь үүснэ. Ээлжийн амралтын хоногийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр заалтыг үндэслэн тогтооно.

9. Танайх хэдэн салбар дэлгүүртэй вэ?

  • Улаанбаатарт 15 дэлгүүр, Эрдэнэт, Дархан хотуудад 4 дэлгүүр, нийт 19 салбар дэлгүүртэй. Аймаг бүрт гэрээт борлуулагч, орон нутгийн явуулын 2 баг, интернэт худалдааны www.bsb.mn сайтыг нээн Монгол улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилж байна.

10. Илүү цаг тооцох уу ?

  • Урамшуулалт худалдааны оргил ачаалалтай үед ажилтныг нөхөн амраах нөхцөлтэйгөөр амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллуулж болно. Харин ажлаа хугацаанд нь хийж дуусгаагүйгээс уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажилласныг илүү цагаар ажилласан гэж үзэхгүй.

11. Цалингийн талаар мэдээлэл өгөөч?

  • Цалинг ажилтны мэдлэг чадвар, идэвхи зүтгэл, ажлын дадлага туршлагыг нь харгалзан ажилтан тус бүрээр ялгавартай тогтоодог. Манай үйлчилгээний ажилтнууд тогтмол болон хийснээрх цалинтай тул ажилласныхаа хэрээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой байдаг. Бид Монгол улсын инфляцийн түвшинтэй уялдуулан ажилтнуудынхаа цалинд жилд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулдаг.
acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1