ЯАГААД БСБ ГЭЖ?
ЯАГААД ГЭВЭЛ БИД:
- Монгол Улсын ТОП-22 дахь аж ахуйн нэгж
- Электрон бараа, компьютер, албан тасалгааны болон гэрийн мебелийн салбартаа тэргүүлэгч
- Өргөжин хөгжиж буй тогтвортой үйл ажиллагаатай
- Худалдаа, үйлчилгээний орчин үеийн технологи нэвтрүүлэгч
- Салбартаа тэргүүлэх, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх хүний нөөцийн бодлоготой
- Үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин урамшууллын системтэй
- Гадаадад болон дотоодод мэргэжил эзэмшсэн, чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжтой
- Тогтвор суурьшилтай ажиллах, өсөн дэвших боломж, бололцоотой
- Дэлхийн шилдэг 20 гаруй орны бэлтгэн нийлүүлэгч нарын ажлын арга барил, туршлагаас суралцах боломжтой.
Бидний нэг болж, манай компанийг сонгосноор дараах ДАВУУ ТАЛУУДТАЙ:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын тав тухтай орчин нөхцөл
- Ажилтнуудын боловсрол, мэргэжил, мэдлэгийг байнга дээшлүүлэх, ажилд нь мэргэшүүлэх, шинэ мэдлэг олж авах гадаад дотоодын сургалт, семинар
- Шагнал, урамшуулал, гадаадын аялалууд
- Гадаадад төгсөгчдийн болон англи хэлний нэмэгдлүүд
- Ажилтанд олгох хөнгөлөлтүүд (байрны түрээсийн хөнгөлөлт, шатахууны хангамж, компанийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх, орон сууцны болон бусад хөнгөлөлттэй зээлүүд г.м)
- Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд
- Ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх олон нийтийн арга хэмжээнүүд
ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ, "ИЛҮҮ САЙХАН АМЬДРАЛ"-ЫГ ЭХ ОРОНДОО АВЧИРАХ ОНЦГОЙ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСВЭЛ ТА БСБ-Г СОНГООРОЙ!