БСБ Мебель ХХК Шилдэг татвар төлөгч боллоо

Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “ Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлэн, татвараа үнэн зөв мэдээллэж, улсын төсөвийг бүрдүүлэх үйлст оруулж буй хувь нэмэрийг үнэлэн БСБ Мебель ХХК-г Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа.

БСБ Мебель ХХК нь 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нийт 9 салбар дэлгүүртэйгээр Польш улсаас цэвэр модон, хүний биед сөрөг нөлөөгүй материалаар хийгдсэн, тав тух, чанарын дэлхийн стандартад нийцсэн зочны өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөө, хүүхдийн өрөөний тавилгууд болон албан тасалгааны тавилгуудыг Монголын зах зээлд нийлүүлж байна.

БСБ Мебелийн салбар дэлгүүрүүдээр Польшид төдийгүй баруун Европын орнуудын хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн, борлуулалтаараа тэргүүлэгч Black Red White, Szynaka, Piaski, Forte, KAM зэрэг брэндүүдийн чанар, загвар, тав тухын төгс зохицол болсон бүтээгдэхүүнүүдийг та бүхэндээ санал болгож байна.

Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж, бизнесийн шударга зарчмыг баримтлан ажилласныг ийнхүү үнэлсэн нь биднийг сонгон үйлчлүүлдэг, бидэнд итгэл хүлээлгэсэн эрхэм хэрэглэгчдийн сонголтын үр дүн билээ. Нийт БСБ-гийн хамт олны зүгээс та бүхэндээ талархал дэвшүүлье.  

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1