2017 оны БСБ-гийн шилдгүүд тодорлоо

БСБ-гийн салбар дэлгүүрүүдийн хооронд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилдэг дэлгүүр” шалгаруулах 2017 оны уралдааны дүн гарлаа.Дэлгүүрүүдийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж гэх мэт шалгууруудаар дүгнэж “Шилдгийг” тодорхойлдог. “Шилдэг дэлгүүр”-ийн уралдааны тэргүүн байрт 2017 оны борлуулалтын төлөвлөгөөт зорилтоо 159.1%-иар биелүүлж, өмнөх оноос 158,7%-иар өсгөсөн амжилтаараа БСБ Мегамолл оффис мебелийн дэлгүүрийн Х.Тамир менежертэй хамт олон бусдыгаа манлайллаа. Эрхэм хэрэглэгчдийн ажил дээрх тав тухыг хангахыг эрхэмлэн, өөрсдйин мэдлэг, туршлага, найрсаг, соёлтой үлйчилгээгээрээ тэргүүлэн, илүү олон хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг мэдрэн ажилласан БСБ Мегамолл оффис мебелийн дэлгүүрийн хамт олондоо цаашид амжилтаа ахиулан, бусдыгаа хошуучлан ажиллаж, жил жил энэхүү гайхалтай амжилтаа бататгахыг хүсэн ерөөе. Удаах байрт 2017 оны борлуулалтын төлөвлөгөөт зорилтоо сар бүр тогтмол, жилийн борлуулалтын төлөвлөгөөт зорилтоо 134,3%-иар давуулан биелүүлсэн амжилтаараа Дархан хотын эрхэм хэрэглэгчийн илүү тав тухтай амьдралын төлөө хичээнгүйлэн ажилласан Б.Эрдэнэбаяр менежертэй БСБ Дархан суперстор дэлгүүрийн хамт олон шалгарсан бол гуравдугаар байрт, албан тасалгааны өрөөний тань тав тухтай орчинг бүрдүүлэхэд таны үнэнч зөвлөгч, туслагч байх БСБ Мишээл оффис мебелийн дэлгүүрийн А.Нямсүрэн менежертэй хамт олон борлуулалтын төлөвлөгөөт зорилтоо 139,6%-иар биелүүлж, өнгөрсөн оноос 128,3%-иар өсгөсөн амжилтаараа шалгарлаа. Бусдыгаа манлайлан уралдаанд амжилттай оролцсон дэлгүүрүүддээ баяр хүргэхийн сацуу 2018 оны дэлгүүрүүдийн уралдаанд бусад салбар, нэгжүүдээ амжилттай оролцохыг уриалж байна. Үйлчилгээний байгууллагын хувьд амжилтын ҮНДЭС бол мэдээж ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ байдаг. Бидний үйл ажиллагааг дэмжиж, бидэнд гэр бүлийнхээ, албан тасалгааныхаа илүү тав тухтай орчинг даатган, итгэл үнэмшил хүлээлгэсэн, бидний амжилтын хөшүүрэг болсон ЭРХЭМ ХҮНДЭТ ХЭРЭГЛЭГЧИД та бүхэндээ БАЯРЛАЛАА.

 

 

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1