Эрсдлээс айхгүйгээр амжилтыг бүтээгч BRAUN

Braun брэндийн түүх маш эртнээс эхэлнэ. 1921 онд Макс Браун хэмээх инженер залуу үүсгэн байгуулжээ. Инженер залуу анх Франкфурт хотод радио хүлээн авагч, холбогдох сэлбэгүүд худалдаалдаг жижиг дэлгүүр ажиллуулдаг байв. Тэрээр эхэндээ радио хүлээн авагчийн сэлбэгүүд үйлдвэрлэж байсан бөгөөд яваандаа өөрсдийн зохион бүтээсэн радио хүлээн авагчийг борлуулж эхэлжээ. Тэр туршилт хийхээс хэзээ ч эмээдэггүй байсан бөгөөд анх бүтээгдэхүүнээ хуванцраар хийн зардал хэмнэж хөл дээрээ босжээ. 

1928 он гэхэд өөрсдийн гэсэн үйлдвэртэй болсон байлаа. Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмсээр байсан бөгөөд тэр бүтээгдэхүүнүүд дээрээ одоогийн хэрэглэж буй Braun хэмээх логог байршуулсан. Дунд нь том болсон А үсэг нь радио гэрлийг илтгэсэн гэдэг. 1930 он гэхэд Braun брэнд Германы радиотехникийн зах зээлд лидер болсон байлаа. 1932 оноос Braun нь радио хүлээн авагчтай пянз тоглуулагчийг үйлдвэрлэгчдийн анхдагчдийн нэг байсан бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь ихээхэн амжилт дагуулсан юм.

1941 онд Braun-нд алдар нэр авчирсан бүтээгдэхүүн бол сахлын машин байлаа. Тэр цагаас хойш ноён Браун энэхүү бүтээгдэхүүнээ хүүхэд мэт хайрлан улам сайжруулсаар байсан юм. Яг энэ үед дэлхийн II дайн эхэлсэн бөгөөд мэдээж дайны өдөөгч улсын компани гэдгээрээ маш их хохиролыг амссан. Дайны дараа тэрээр бизнесээ орхилгүй, тууштай хөдөлмөрлөсөөр дараах хэдэн жилүүдэд радио хүлээн авагч үйлдвэрлэж байлаа. Хэдийгээр өмнө нь сахлын машиныг үйлдвэрлэж эхэлсэн байсан ч дайны он жилүүдийг амжилттай давахын тулд хэсэг хугацаанд завсарлаад байсан сахлын машины үйлдвэрлэлтээ 1950 оноос сэргээн, сахлын машины цуврал бүтээгдэхүүний үйлдвэрлэлтээ тогтворжуулсан юм. 50-аад оны эхэн үед дуу хураагуур болон тоглуулагч гэсэн бүтээгдэхүүнүүдийг мөн үйлдвэрлэж эхэлжээ.

1951 онд Макс Браун таалал төгсөн түүний хийсэн бүтээснийг түүний хөвгүүд болох Артур болон Эрвин нар үргэлжлүүлж эхэлсэн. Залуу хөвгүүд өөрсдийн арга барилаар компани удирдаж гэр ахуйн электрон барааны үйлдвэрлэлийг улам өргөжүүлэв. Брауны хөвгүүд өөрсдийн эцгээсээ бизнесийн холч харааг харамгүй өвөлсөн гэлтэй. Тэртээх 1950-аад онд тэд бүтээгдэхүүний загвар, дизайнд маш их ач холбогдол өгч байжээ. Дизайн нь чанарын дараа орох маш том өрсөлдөх чанар гэдгийг тэд тийм эрт мэдэж байсан нь үнэлүүштэй. Бүр тусдаа, маш өндөр босготой дизайнерын хэлтэс, багтай байсан төдийгүй тухайн багийг нь алдарт дизйанерууд ахладаг байжээ. Braun-ы энэ үеийн бүтээгдэхүүнүүд дизайн, урлагийн томоохон музейнүүдэд үзүүлэнгээр тавигдсан байдаг.  

1954 онд анхны диапроектор буюу бидний мэддэгээр хальс үзүүлэгч, орчин үеийн проекторийн анхдагчийг зохион бүтээсэн бөгөөд 2 жилийн дараа дэлхийн анхны бүтэн автомат диапроекторийг худалдаанд гаргасан.

1967 оны 12 сарын 19-нөөс Braun компанийн томооохон хувьцаа эзэмшигчээр америкийн алдарт Gillette компани болсон. 1984 онд Gillette компани Braun-ийг бүтнээр нь худалдан авсан. Gillette компанийн хувьд 2005 оноос Procter & Gamble компанид харъяалагдах болсон билээ. BraunGillette-тэй нэгдсэн нь тэдэнд сайнаар нөлөөлж, Германы зах зээлээс хальж дэлхийд гарах завшаан тохиосон нь энэ юм. 1990 оноос Braun компани нь гэр ахуйн электрон барааны Европын томоохон үйлдвэрлэгч болсон юм.

Одоо Braun брэндийн толгой оффис нь Германы Кронберг хотод байрладаг. Жилийн эргэлтийн хөрөнгө нь 2 тэрбум ам.доллар. Braun-ий бүтээгдэхүүний нэр төрөл нь маш их бөгөөд хамгийн өндөр борлуулалттай хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Үүнд: сахлын машин, илүүдэл үс авагч, блендер, индүү, үсний сэнс, электрон шүдний сойз (бидний сайн мэддэгээр Oral-B нэрээр үйлдвэрлэгддэг). Эдгээр гэр ахуйн жижиг электрон бараанаас гадна хоолны комбайн, ус буцалгагч г.м бүтээгдэхүүнүүд байдаг.

Орчин үед тренд болж буй минималист хэв шинжийг агуулсан загваруудыг тэд тухайн үед хийж байсан. Үүгээрээ энгийн хэрнээ үнэ цэнэтэй харагддаг, элдэв маяг, тоноглол, чимэглэлгүй, минималист загвартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдгээрээ Европын хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүртдэг.  Мэдээж хамгийн чухал үзүүлэлт бол чанар. Герман чанарыг дэлхий даяар бүгд мэддэг. Үүнтэй хэн ч маргахгүй болов уу? 

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1