БСБ Мегастор дэлгүүр 10 нас хүрлээ

Улсын нийслэл Улаанбаатар хотынхоо цээжинд бадамлаж, өнгийг тодорхойлсоор ирсэн, худалдаа үйлчилгээний төвлөрсөн цэг, нийслэлийн жишиг дүүргийн нэг Баянгол дүүрэгт өдгөөгөөс 10 жилийн тэртээ нэгэн барилга сүндэрлэн босож байжээ. Энэ бол тухайн үедээ хамгийн томд тооцогдох электрон бараа, компьютер, мебелийн БСБ мегастор их дэлгүүр байсан юм. Дүүрэг, нийслэлийнхээ өнгө үзэмж, хөгжил цэцэглэлт, дэд бүтцийн хувьд оруулсан гавъяаг нь өндрөөр үнэлэн оны шилдэг барилгын шагнал авч байсан түүхтэй БСБ Мегастор дэлгүүр маань өдгөө 10 нас хүрлээ.

Баянгол дүүргийн төдийгүй нийслэл Улаанбаатарчуудынхаа гэр ахуйн хэрэгцээт цахилгаан хэрэгслүүд, компьютер, ая тухтай амьдралын салшгүй нэг хэсэг болсон Польш цэвэр модон тавилгуудыг дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг эрмэлзэн ажилласаар ирсэн БСБ Мегастор дэлгүүрийнхээ 10 жилийн ойн хүрээнд Мегасейл худалдааг энэ сарын 08-ний өдрөөс 10-р сарын 08-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Төрсөн өдрийн баяраараа үнэнч хэрэглэгчдийн хамтаар, брэнд бүрийн онцолсон урамшуулалтай Мегасейл худалдаагаар амжилтын үндэс болсон үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байгаа. Анх эхэлсэн зорилгоо үл умартан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулан ажилласан бидний хөдөлмөрийг үнэлэн үйлчлүүлсээр ирсэн үнэнч хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа. 

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1