Зурагчид SONY-г сонгож байна

Монголд төдийгүй дэлхийд алдартай Японы Sony брэндийг бид техник, технологийн дэвшилтэт, чанартай, хамгийн сүүлийн үеийн загварын зурагт болон PS4 консол тоглоомоор нь сайн мэддэг билээ. Харин сүүлийн жилүүдэд камер болон дурангийн бизнест эрчимтэй хүч түрэн орж ирж байгаа.

2012 оноос манай БСБ Сервис ХХК нь Sony брэндийн Монгол дахь онцгой эрхт албан ёсны дистрибьютер болсон билээ. Өдгөө БСБ-гийн бүх салбар дэлгүүрүүдээр Японы Sony брэндийн зурагт, PS4, мэргэжлийн болон сонирхогчийн камер, дуран зэрэг бүтээгдэхүүнүүд Монголд хаа ч байхгүй хамгийн өргөнсонголт, хямд үнийг санал болгож байна.

Камер болон дурангийн зах зээлд эрчимтэй орж ирж байгаа Sony-гийхон энэ ажлынхаа хүрээнд Монголд урд өмнө болж байгаагүй нэгэн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа. 10-р сарын 27-ны Баасан гаригт цөөн тооны зурагчдад Sony камер, дурангуудын талаар мэргэжлийн багш нарын сургалт, зөвлөмж хичээл болон Монголын фото зургийн түүхийг бичилцэж буй ахмад зурагчдын залуустаа өгөх зөвлөмж, халуун тогооны яриа өрнөж, сурсан мэдсэн зүйлс, туршлагаа бие биетэйгээ солилцсон нэгэн сайхан үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд БСБ Сервис компанийн зохион байгуулагчдын баг болон Сингапур дахь Sony компанийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцан ажилладаг менежер, сургагч багш, дурангийн мэргэжилтэн зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Монголын гайхамшиг болсон уран нугаралт болон Монгол бүжгийн хамтлагийн эрч хүчтэй бүжгийн үзүүлбэрийг Sony камер болон дуран ашиглан сургагч багш нарын зөвлөгөөний дагуу мөн өөрсдийн мэдрэмжээрээ зураг даран туршилт хийж, дарсан зурагны талаар хоорондоо санал бодлоо солилцон нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөлөө.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зурагчид маань хамгийн сүүлийн үеийн Sony alpha 9, 7Rii, A6300 гэх мэт болон төрөл бүрийн дурангуудыг ашиглан сонирхолтой туршилтуудыг хийж байлаа. Уг үйл ажиллагааны үеэр зурагчдын дарсан сонирхолтой агшинуудыг сонирхохыг хүсвэл дараах хаштаг-аар facebook-ээс сонирхох боломжтой. #sonyalpha_mongolia

Энэхүү арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа цөөн тооны зурагчдын хүрээнд болсон бөгөөд дараа дараагийн ийм төрлийн арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, хүрээг илүү өргөн болгох тал дээр бид хичээнгүйлэн ажиллах болно. 

 

БСБ групп компанийн ТОП-100 харилцагчийн хүндэтгэлийн цэнгүүн.

Монголын электрон бараа, компьютер, тавилгын зах зээлд тэргүүлэгч БСБ Сервис ХХК-ийн 26 жилийн ойн баяр энэ сарын 20-нд боллоо. БСБ Сервис ХХК нь Монголын электрон барааны зах зээлийн 30%, компьютерийн зах зээлийн 20%, тавилгын зах зээлийн 30%-ийг дангаараа эзлэдэг бөгөөд Ази, Европын 70 гаруй брэндийг Монголын зах зээлд албан ёсоор төлөөлөн, худалдан авалтын дараах баталгаат засвар үйлчилгээг давхар хариуцан ажилладаг.

Монголчууд төдийгүй дэлхий дахины сайн мэдэх Азийн Sony, Panasonic, Sharp, Samsung, LG, Acer, Toshiba зэрэг брэндүүд, Европийн Electrolux, Indesit, Zanussi, Delonghi, Dell гэх мэт олон брэндүүдийн электрон бараа,компьютер мөн Польшийн Black Red White, Szynaka зэрэг брэндүүдийн гэрийн болон албан тасалгааны тавилгуудыг Монголчууддаа хүргэн, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна.

 Үйлчилгээний байгууллагын хувьд амжилтын эх үүсвэр нь тэднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчид байдаг. Тиймээс ч жил бүр уламжлал болгон ТОП хэрэглэгчдээ хүлээн авдаг хүндэтгэлийн цэнгүүн энэ жил амжилттай болж өнгөрлөө. Хүндэтгэлийн цэнгүүний үеэр Японы алдарт Sony брэндийн хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшилтэт бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан.

Жил бүрийн ТОП харилцагчдын дундаас ТОП-3 харилцагч байгууллагаа шалгаруулдаг байгаа. Энэ жилийн ТОП-3 харилцагчаар Монголын Алт Корпораци, Хишиг Арвин индустриал болон ХАСУ Энержи интэрнейшнл зэрэг байгууллагууд шалгарлаа. Монголын тэргүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа улам дэвшин хөгжиж, амжилтын гал нь улам өөдөө бадраг. 

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1