ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Худалдан авагчдийн хөнгөлөлтийн карт гэж байдаг уу? Байдаг бол яаж авах вэ?

  • Байдаг. Та манай аль ч салбар дэлгүүрээс ямар ч барааг авсан таны худалдан авсан барааны дүн 100,000 төгрөгт хүрвэл манай БСБ хөнгөлөлтийн картыг авах боломжтой. Энэхүү картаар та дараа худалдан авалт хийхэд таны худалдан авсан 10,000 төгрөг тутамд 1 оноо өгөх бөгөөд ингэсээр 100 оноо буюу 1 сая төгрөгний худалдан авалтанд хүрвэл бид танд 100 онооны картын гарын бэлгийг 1 удаа өгөх болно. Мөн та энэ картаараа худалдан авалт бүрт 3%-ийн байнгын хямдрал эдлэх ба 5 сая төгрөгт хүрэхэд танд бид 4%-ийн хямдралын картыг, 10 сая төгрөгт хүрэхэд 5%-ийн байнгын хямдралын картыг өгнө. Ингэснээр та манай байнгын худалдан авагчийн картаар тухайн үеийн картын хувиараа байнга хямдралтай бараа худалдан авах боломжтой гэсэн үг. Гэхдээ хямдралын үед хямдарсан барааг энэ картуудаар дахин хямдруулж авах боломжгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай дэлгүүр дээрээс та ирж авна уу.

Хаягаар үнэгүй хүргэж өгдөг үү?

  • Үгүй. Овор ихтэй бараануудыг бид төлбөртэй үйлчилгээгээр хүргэж өгдөг. Зөвхөн онцгой урамшуулалт худалдан авалтын үед үнэгүй хүргэж өгөх нөхцөл орсон байвал үнэгүй хүргэж өгдөг. Жишээлбэл: Сугалаат худалдааны үед азтан болоод шагнал хожсон бол үнэгүй хүргэж өгөх гэх мэт.

Танайх байнгын үйлчлүүлэгчдээ хямдралтай үйлчилдэг үү?

  • Тиймээ манай байнгын худалдан авагчид ямар ч үед өөрийн хөнгөлөлтийн картаар хямдралтай үйлчлүүлэх эрхтэй. Мөн жил бүр бид манайхаас хамгийн их худалдан авалт хийсэн эхний 100 худалдан авагчдийг шалгаруулж ТОП-100 хэмээх цэнгүүнийг хийдэг ба шилдэг худалдан авагчдийг шалгаруулж, шагнаж урамшуулдаг ба хамгийн том шагнал нь Сингапур улсад аялуулах байдаг.

БСБ Сервис ХХК-ны бараанууд баталгаат хугацаатай юу?

  • Байгаа. Таны худалдан авсан бараанаас хамаарч жижиг бараа(зай, чихэвч гэх мэт)-наас бусад бүх бараанд бид 3-12 сар хүртэлх баталгаат хугацааг өгдөг. Танд баталгаат хугацааны баримтыг өгөх ба та тэрхүү баримтыг хугацаа дуусах хүртэл нь хадгалах хэрэгтэй. Тухайн хугацаанд бараа эвдрэх, гэмтэх эсвэл өөр ямар нэг асуудал гарвал үнэ төлбөргүй засах буюу солих гэх мэт үйлчилгээг бид бүрэн хариуцна. Баталгаат хугацаа дууссан хойно бол төлбөртэй үйлчилгээгээр та үйлчлүүлэх боломжтой.

БСБ Сервис ХХК-д ажилд орж болох уу?

  • Болно. Та манай "Хүний нөөц" цэснээс нээлттэй ажлын байрны мэдээлэл, ажилд орох, сонгон шалгаруулах үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

БСБ Сервис ХХК ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

  • БСБ Сервис ХХК нь бүх төрлийн электрон бараа, компьютер, албан тасалгаа болон гэрийн тавилга мөн мотоцикийн худалдааг өөрсдийн бүх салбар дэлгүүрүүд болон орон нутгийн борлуулалтын албаараа дамжуулан бүх аймаг сумдад хүргэн ажилладаг.

БСБ Сервис ХХК хэдэн салбар дэлгүүртэй вэ?

  1. БСБ Мегастор их дэлгүүр-Монголын хамгийн том Электрон бараа, компьютерийн их дэлгүүр
  2. БСБ Мегастор их дэлгүүр-Гэрийн болон албан тасалгааны тавилгын их дэлгүүр
  3. 4 замын ЭЛБА буюу Элба Төв дэлгүүр-Электрон бараа
  4. Элба Эрдэнэт дэлгүүр-Электрон бараа, компьютер, мебель
  5. Элба Мишээл дэлгүүр-Албан тасалгааны тавилга
  6. БСБ Компьютерс дэлгүүр-Компьютер

Аль банкны зээлээр бараа худалдан авч болох вэ?

  • Бүх банкны зээлээр авах боломжтой. Та дэлгүүр дээрээс эхлээд бараагаа сонгоод тухайн барааны нэхэмжлэхээ авах хэрэгтэй. Дараа нь банкнаас зээл авах материалиудыг бүрдүүлэн хүсэлт гаргахад болно. Банк болгон бага зэрэг ялгаатай байдаг. Та хамгийн ойр байгаа аль ч банкнаас зээл авах боломжтой.
acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1