ГАДААДЫН ХАРИЛЦАГЧ, ТҮНШҮҮД

БСБ Сервис Групп нь дэлхийн шилдэг брэнд, компаниудтай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг Монгол улсад төлөөлөн үйл ажиллагаагаа амжилттай явуулж  байна. Эдгээр дэлхийн шилдэг компаниудын менежементийн арга барил, технологийг эх орондоо нутагшуулан ашиглаж байгаа нь Монгол улсад томоохон хөрөнгө оруулалт юм.

Acer logo

 1976 онд Тайвань улсад анх байгуулагдсан ба тус улсын хамгийн том компьютер үйлдвэрлэгч компани. 2012 онд дэлхийн ТОП-4 компьютер болсон бөгөөд дэлхийн хамгийн их өсөлттэй брэнд юм. 1997 онд анх БСБ Сервис ХХК тус брэндийн цорын ганц албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн ба Монгол улсад хамгийн олон хувь борлуулагдсан зөөврийн компьютерийн брэнд юм. 2007 онд АНУ-ын Gateway, мөн Европын Packard Bell брэндийг тус бүр худалдан авч улам хүчирхэг болов. Дэлхийн даяар 7,700 ажиллагсадтай ба жилийн 16 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. 

apple

 

АНУ-ын Apple брэнд нь дэлхийн хамгийн шилдэг гар утас, таблет болон компьютер үйлдвэрлэгчдийн нэг юм. Анх 1976 онд байгуулагдаж байсан компани өдгөө 98,000 гаруй ажиллагсадтай ба жилийн нийт борлуулалт нь 170 тэрбум ам.долларт хүртлээ өргөжин тэлсэн байна. 2013 онд БСБ Сервис ХХК Монголд Apple брэндийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах эрхтэй болсон ба БСБ Мегастор дэлгүүрт анхны брэндийн буланг хийж, хэрэглэгчдэд үйлчилж байна. 

BRW logo

Black Red White бол 1991 онд байгуулагдсан Польшийн тэргүүлэгч , хамгийн том тавилга үйлдвэрлэгч брэнд юм. Бүх төрлийн сонгодог болон орчин үеийн гал тогоо, зочны, унтлагын, хүүхдийн өрөөний тавилгууд болон албан тасалгааны тавилга үйлдвэрлэдэг. Нийт 7,800 гаруй ажиллагсадтай бөгөөд 17 үйлдвэртэй. Жил бүр 180,000,000 сая фут талбайтай дүйцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхийн шилдэг 10 тавилга үйлдвэрлэгчийн нэг юм. Их хэмжээний бүтээгдэхүүн ийм их хэмжээгээр үйлдвэрлэх нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулдаг ба өндөр чанартай бүтээгдэхүүнийг, хямд боломжийн үнээр авах боломжийг хэрэглэгчдэд олгодог давуу талтай. БСБ Сервис ХХК 2007 оноос эхлэн тус брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. 

240px-Casiologo

Японы олон төрлийн электрон бараа үйлдвэрлэгч үндэстэн дамнасан корпораци. 1946 оны 4 сард байгуулагдсан. Бүх төрлийн тооны машин, гар утас, камер, хөгжмийн зэмсэг, цаг болон электрон толь бичиг зэргийг үйлдвэрлэдэг. 1957 онд дэлхийн хамгийн анхны электроник тооны машиныг гаргаж байсан. 2007 оноос эхлэн БСБ Сервис ХХК тус брэндийн Монгол дахь цорын  ганц албан ёсны дистрибьютер болон ажиллаж байгаа. Бүх төрлийн электрон төгөлдөр хуур, цаг,  зургийн аппаратыг та хүссэнээрээ сонгоорой.

Dell logo

 

АНУ-ын Техас мужид 1984 оны 5 сарын 1-нд анх байгуулагдсан. Америкийн үндэстэн дамнасан компьютерийн корпораци. Ширээний, зөөврийн компьютерийн зах зээлд дэлхийд эхний 3-т ордог. Нийт 103,000 гаруй ажиллагсадтай. Жилд 56 тэрбум ам. долларын орлоготой ажилладаг. 2011 онд БСБ Сервис ХХК албан ёсны дистрибьютер болсон.

Delonghi logo

Итали улсад 1902 онд анх байгуулагдсан. Халаагч, агааржуулагч, тоос сорогч, кофе чанагч, бутлагч, гал тогооны тоног төхөөрөмж, жижиг гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч компани. 2007 оны дэлхийн хамгийн шилдэг кофе машины шагналыг авч байсан. Хамгийн загварлаг, чамин, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээрээ алдартай. Дэлхийд 13 үйлдвэртэй, 30 гаруй төлөөлөгчийн газартай ба дэлхийн 70 гаруй улсад үйл ажиллагаага явуулдаг. 2012 оны 11 сард БСБ Сервис ХХК Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болсон.

Electrolux

Швед улсын нэр хүнд болсон энэхүү брэнд дэлхийн хамгийн том гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч. 1919 онд байгуулагдаж байсан ба 2007 оны 11 сард БСБ Сервис ХХК Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болсон. Бүх төрлийн керамик, индукцийн плитка, хөргөгч, тоос сорогч, угаалгын машин, аяга таваг угаагч зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жил бүр 40 сая бүтээгдэхүүн худалдаалдаг. Дэлхийн шилдэг дээд зэрэглэлийн зочид буудал, зоогийн газрууд зөвхөн Electrolux-ийг л хэрэглэдэг. 

Indesit

Италийн хамгийн том гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч. Европын ТОП-5 брэндийн нэг бөгөөд анх 1975 онд байгуулагдсан.  2007 оны 11 сард БСБ Сервис ХХК Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болсон. Бүх төрлийн керамик, индукцийн плитка, хөргөгч, тоос сорогч, угаалгын машин, аяга таваг угаагч зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Нийт 16,000 гаруй ажиллагсадтай ба жилийн 2.9 тэрбум еврогийн орлоготой ажилладаг.

Karcher logo

Германы өндөр хүчин чадалтай цэвэрлэгээний бүтээгдэхүүний хийдэг компани. 1935 оны 1 сарын 2-нд байгуулагдсан. Дэлхийн 60 гаруй оронд нийт 100 гаруй салбартай. 2012 оны 12 сараас эхлэн БСБ Сервис ХХК тус брэндийн Монгол дахь цорын ганц онцгой эрхтэй борлуулагч болон ажиллаж байгаа. Бүх төрлийн цэвэрлэгээний систем, тоног төхөөрөмж, машин угаагч, зочид буудал, албан газрын зориулалттай их хэмжээтэй талбай цэвэрлэх зориулалттай бүх төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг манай салбаруудаас сонгоорой.

KenwoodLogo

Английн хоол бэлтгэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч энэхүү брэнд анх 1936 онд үүсгэн байгуулагдсан. 1950 онд анх олонд таниулсан Kenwood Chef хэмээх хоолны комбайнаараа дэлхийг байлдан дагуулсан бөгөөд одоо хүртэл уг бүтээгдэхүүний үндсэн загвар хэвээрээ байдаг. Одоо хүртэл дэлхийн хамгийн өндөр борлуулалттай хоолны комбайн, холигч хэвээр байгаа юм. Энэ тал дээр маш их патентыг эзэмшдэг.  Бүх төрлийн хоол бэлтгэх холигч, зуурагч, хутгагч, талх баригч гэх зэрэг эзэгтэйн хамгийн дотны туслахыг үйлдвэрлэгч бол Kenwood юм. 2012 оны 11 сард БСБ Сервис ХХК Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болсон. Одоо дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

LG logo

БНСУ-ын хоёр дахь том электрон барааны компани. Үндэстэн дамнасан энэхүү томоохон компанитай БСБ Сервес ХХК 2012 онд гэрээ байгуулан албан ёсны онцгой эрхт дистрибьютер болсон. Бүх төрлийн электрон бараа болох зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэргийг та хамгийн өргөн сонголттойгоор сонгох боломжтой. 1958 онд байгуулагдсан. Өдгөө 91,000 гаруй ажиллагсадтайгаар дэлхийн бараг бүхий л оронд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Nikon logo

Японы Токио хотноо 1917 оны 7 сарын 25-нд анх байгуулагдаж байсан. Бүх төрлийн дуран, зургийн аппарат, микроскоп, телескоп зэргийг үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн шилдэг брэнд. АНУ-ын НАСА-гийн одон орон судлал болон антрактидын хүйтэн тид зөвхөн Никоныг л хэрэглэдэг.  2011 оноос эхлэн БСБ Сервис ХХК тус брэндийн мэргэжлийн болон сонирхогчийн гэрэл зургийн аппаратуудыг албан ёсоор Монголын зах зээлд худалдаалж эхэлсэн ба 2012 оноос хоёр нүдний ангийн болон аялалын дуранг мөн худалдаалж байна.

Panasonic-Logo

Японы хамгийн том электрон барааны үндэстэн дамнасан корпораци бол Панасоник бөгөөд анх 1918 онд 3-хан хүнтэйгээр байгуулагдаж байсан. Өдгөө 293,742 гаруй ажиллагсадтайгаар дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж жил бүр 75 тэрбум ам.долларын борлуулалт хийж байна. 2014 оны 1-р сард БСБ Сервис ХХК Панасоник брэндийн бүх төрлийн электрон барааг Монголын зах зээлд онцгой эрхтэйгээр худалдаалах болсон юм.

Philips logo

Голландын хамгийн том электрониксийн үндэстэн дамнасан компани.  1891 оны 5 сарын 15-д байгуулагдсан байсан. Дэлхийн даяар 122,000 гаруй ажиллагсадтай, 60 гаруй оронд өөрийн салбартай. Бүх төрлийн электрон бараа, эрүүл мэнд, гэрэлтүүлгийн гэх мэт олон зүйлсийг төрөлжүүлэн үйлдвэрлэдэг. 2012 оны 6 сараас эхлэн БСБ Сервис ХХК албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Samsung logo

БНСУ-ын хамгийн том, дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорациудын нэг. 1938 онд анх байгуулагдсан. Электрон бараа, даатгал, усан онгоц, харилцаа холбоо гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 400,000 гаруй ажиллагсадтай. 2007 оны 11 сарын эхлэн БСБ Сервис ХХК онцгой эрхт дистрибьютер болон ажиллаж байгаа. Бүх төрлийн электрон бараа болох угаалгын машин, зурагт, хөргөгч зэргийг БСБ-гийн бүх салбараар худалдаалж байна. 

Sharp logo

 Японы үндэстэн дамнасан корпораци. 1912 онд Токиод анх байгуулагдаж байсан. Бүх төрлийн электрон барааг үйлдвэрлэдэг. Нийт 57,000 гаруй ажиллагсадтай. Дэлхийн 5 дахь том ТВ үйлдвэрлэгч бөгөөд 1970 онд дэлхийн хамгийн анхны LCD дэлгэцийгүйлдвэрлэсэн. 2013 оноос БСБ Сервис ХХК албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Бүх төрлийн зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч болон бусад электрон барааг манай бүх салбараас сонгоорой. 

Sony logo

Японы Токио хотноо 1946 оны 5 сарын 7-нд анх үүсгэн байгуулагдсан. Электрон бараа, компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Японы үндэстэн дамнасан корпораци. Хамгийн шилдэг технологийн зурагт, аудио видео тоглуулагч үйлдвэрлэдэг ба хожим тоглоомын салбарт Play Station-ээр тэргүүлэгч болохоо харуулсан. 146,000 гаруй ажиллагсадтай ба жилд 72.3 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг. 2012 оны 11 сард БСБ Сервис ХХК Монгол дахь албан ёсны дистрибьютер болсон. Бид Монголд цорын ганц Sony брэндийн электрон бараа, Vaio компьютерийг хамтаар нь санал болгож байна.

TOSHIBA-LOGO-trans

1875 онд анх байгуулагдсан Японы үндэстэн дамнасан корпораци. Олон төрлийн электрон бараа, компьютерийн технологийн анхдагч болсон Тошиба өдгөө 209,000 гаруй ажиллагсадтайгаар дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дэлхийн хамгийн анхны зөөврийн компьютерийг олноор үйлдвэрлэгч худалдаалж, Японы анхны өнгөт зурагт, угаалгын машин гээд олон зүйлд анхдагч болсон. 2010 оноос БСБ Сервис ХХК Тошибагийн электрон бараа, компьютерийг худалдаалах эрхтэй цорын ганц дистрибьютер болсон юм.

kyasoramitadicotahondaopti-upsepsonhpwilsinkammasterchairszynakameblezanussi

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1