ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Таныг БСБ Сервис ХХК-ийн веб хуудсанд зочилсонд талархал илэрхийлье.

 

БСБ Сервис ХХК-ийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө иргэн тантай гар нийлэн оролцож  байгаагаа бид нэр төрийн хэрэг гэж боддог.

 

Бид хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн төлөө тасралтгүй ажилласны үр дүнд олон амжилт бүтээлээр дүүрэн байна. 

 

Бид хэрэглэгчиддээ зориулан дэлхийн шилдэг брэндүүдийг хамгийн түрүүнд санал болгон Монгол түмнийхээ амьдралыг илүү хялбар, илүү дэвшилтэт, орчин үеийн болгож, цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй байлгахын зорин ажилласаар байна. Техник технологийн эрин үед интернэтийг ашиглан өөрсдийн цаг заваа хэмнэж, түргэн шуурхайгаар хүссэн зүйлсээ сонгон авах өргөн боломж нээгдсэн нь бидэнд хэрэглэгчиддээ илүү ойртон, өндөр чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох боломжийг олгож байгаа нь олзуурхууштай юм.

 

Бид салбартаа тэргүүлэгчийн хувьд шинийг эрэлхийлж, санаачлагч байх нь бидний үүрэг гэдгийг мэддэг. Тиймээс ч танд интернэтээр дамжин илүү ойртож, эрхэм хэрэглэгч таны дуу хоолойг сонсож, хамтдаа өсч дэвшихийг хүсч байна.

 

Бид таны сонголтоор өсч хөгжиж байгаа гэдгээ мэддэг. Та бол бидний амжилтын хамгийн том түлхүүр, хөдөлгөгч хүчин, эрч хүчтэй, үргэлж тэргүүлэгч хөтлөгч билээ. Хамтдаа “Илүү Сайхан Амьдрал”-ыг эх орондоо бий болгоцгооё.

  

Танд ажлын өндөр амжилт, сайн сайхныг чин сэтгэлийнхээ угаас хүсэн ерөөе! 

 

Банзарын ЖАРГАЛСАЙХАН

БСБ Сервис ХХК-ийн Ерөнхий Захирал

acer.pngadata.pngaiko.pngapc.pngapple.pngbrw.pngbsb.pngcandy.pngcanon.pngcase_logic.pngcasio.pngd-link.pngdaishin.pngdell.pngdelonghi.pngdicota.pngelectrolux.pngepson.pngfellows.pnghonda.pnghp.pngindesit.pnginfosmart.pngintel.pngkam.pngkarcher.pngkaspersky.pngkenwood.pngkyasoramita.pnglg.pnglogitech.pngmasterchair.pngmotoyama.pngnec.pngnikon.pngoasis.pngopti-ups.pngpanasonic.pngparra.pngphilips.pngpiaski.pngprolink.pngreaim.pngsamsung.pngsharp.pngsilicon.pngsonicgear.pngsony.pngszynakameble.pngtoshiba.pngwilsin.pngxperia.pngzanussi.png

Мэдээ мэдээлэл авахыг хүсвэл

Өөрийн email хаягаа бүртгүүлснээр шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Address 

2 1